“NOMADS CUP 2019 BOWLING” -ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Тэмцээнд компаний нийт 18 баг 90 тамирчин оролцож

1 байранд: Номадс Холдинг ХХК, Номадс Пропертиз ХХК, Номадс Катеринг энд Интегрэйтед сервисис ХХК-ийн нэгдсэн баг  / Цом, өргөмжлөл, алтан медаль мөнгөн шагнал /

2 байранд: Грилл студио ресторан  / өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал /

3 байранд: Салм паб бар / өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал /

4 байранд: Кавказ ресторан / өргөмжлөл, мөнгөн шагнал / тус тус байр эзэлсэн.





Тэмцээний туршид багаа тэргүүлэн шагналт байр хүртэл идэвхи чармайлт гаргаж тоглолтын турш хамгийн өндөр оноо авсан тамирчдыг мөнгөн шагнал өргөмжлөл, алтан медалиар шагнасан бөгөөд Кавказ рестораны Ерөнхий тогооч Б. Хүндэтбаатар ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ , Номадс Холдинг  Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Р.Баттуяа ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ-оор тус тус  тодорсон байна.








Мөн тэмцээний дундуур үзэгчид болон тамирчдын ШИРЭЭНИЙ ТЕННИС-н аварга шалгаруулах бооцоот тэмцээн зохион байгуулагдсан.Салбар бүрээс нийт  10 эрэгтэй,  10 эмэгтэй тамирчин оролцсоноос Эрэгтэй төрөлд Логистик албаны нярав Г.Мөнхбат түрүүлж алтан медал, өргөмжлөл мөнгөн шагнал, Эмэгтэй төрөлд Модерн номадс 3 рестораны менежер Х.Дашням түрүүлж алтан медал, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан.



Энэ удаагийн тэмцээн Nomads cup 2019 буюу Номадсын сүлжээ ресторанууд, харьяа компаниудын дунд зохиогддог спорт тэмцээнүүдийн хаалтын тэмцээн болсноороо онцлогтой байлаа. Nomads cup 2019 спортын тэмцээнүүддээ идэвхтэй оролцсон багийнхаа төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулсан тамирчид хөгжөөн дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрсэн байх ёстой.

  • Гантулга.Содномдаш дээр 2019.11.04 19:41:26

    Амжилттай оролцсонд багуудад баяр хүргэе ээ... :-)
    Төв оффис даанч яаав даа... :-))))