ERP төслийн нэвтрүүлэлтийн 2-р үе шат эхэллээ

dfg

Аливаа байгууллагын өсөн дэвжих нь үйл ажиллагаагаа хөнгөвчлөх , сүүлийн үеийн дэвшилтэт технологи, арга хэрэгслүүдийг ашиглахаас эхэлдэг. Номадс Хоспиталити компани нь үйл ажиллагааг хялбаршуулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах зорилгоор нөөц төлөвлөлтийн системийг цогцоор нь нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Төслийг үйл ажиллагааны хэсэг, Санхүүгийн хэсэг, Кассын систем гэсэн гурван үе шатанд хувааж үе шаттайгаар нэвтрүүлж байгаа ба 2020 оны босгон дээр төслийн нэгдүгээр шатыг дүгнэж, хоёрдугаар шатыг эхлүүллээ. 

Төслийн 1-р хэсгийн хүрээнд дараах модуль, цэснүүд ашиглалтанд орж, үйл ажиллагаанд ашиглаж байна. Үүнд: 

  • Дотоод харилцаа (Хөөрөлдөх, Календар, Тэмдэглэл, Хурал, Уулзалт, )

  • Вэб сайт (Дотоод мэдээ, Мэдлэг, Сургалтын файлууд, )

  • Төсөл (Ажлын төлөвлөгөө, тайлан)

  • Баримт бичиг, архив (Гадаад мэдээлэл солилцооны баримтууд, Шинжилгээний бичиг)

  • Гэрээний менежмент (Компанийн бүх гэрээ)

  • Хүний нөөц (Компанийн бүх ажилтны мэдээллийн сан, Амралт, чөлөө, сургалт, томилолт, )

  • Сургалт, Томилолт

  • Маркетингийн захиалга (хэвлэл, зураг авалтын захиалга, тайлан, хяналт)

  • Үл тохирол (үл тохирлын бүртгэл, залруулалт, хяналтын процесс)

  • А хоол (Ажилтчдын хоолны бүртгэл, )

  • CRM (Харилцагчийн мэдээллийн сан)

  • ХАБЭА (ХАБЭА холбоотой баримтууд, ХАБЭА зөрчлийн бүртгэл, Эрүүл мэндийн шинжилгээний бүртгэл)

  • Техник (Автомашин, компьютер болон тоног төхөөрөмжийн бүртгэл)

  • Засвар (Тоног төхөөрөмжийн захиалга, тайлан, хяналт)

  • Цаг бүртгэл (Цаг бүртгэл, Илүү цагийн хүсэлт, )

Тус модулиудын ашиглалтын зарим тоо, мэдээллийг сонирхуулбал:

  • 2600 гаруй харилцагчийн мэдээлэл бүртгэгдсэн,

  • 2700 гаруй ирсэн, явсан бичиг бүртгэгдсэн,

  • 1200 гаруй гэрээ бүртгэгдсэн,

  • 1200 гаруй ажилтны мэдээлэл бүртгэгдсэн, 

  • 11000 гаруй ажлын даалгавар үүссэн, 

  • 1800 гаруй төлөвлөгөө үүссэн,

  • 150 гаруй төлөвлөгөөний идэвхитэй хэрэглэгч, 

  • 350 гаруй үл тохирол бүртгэгдсэн, 

  • 300 гаруй маркетингийн захиалга бүртгэгдсэн, 

  • 350 гаруй хурал үүссэн, 

  • 500 гаруй техникийн мэдээлэл, 

  • 400 гаруй амралт, чөлөөний хүсэлт үүссэн байна.


Модулиудын ашиглалтын хувьд ашиглалтыг илтгэх үзүүлэлтүүд тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа боловч ажилтнуудад жигд ойлголт өгч, ашиглалт багатай байгаа зарим хэсгүүдэд анхаарч ажиллах, явцын дунд сайжруулсан зарим модулиудын сургалтыг хийх шаардлагатай гэж төсөл 1-ийн ажлын хэсгийнхэн үзсэн байна.

Төсөл 1-ийн нэвтрүүлэлтийн ажлын хэсэгт оролцож, идэвхитэй ажилласан дараах ажилтнуудад талархал илэрхийлье.

Мэдээллийн технологийн алба

    • Албаны дарга С.Гантулга

    • Программ хөгжүүлэгч Х.Бумцэнд

Хүний нөөцийн алба

    • Албаны дарга Г.Долгорсүрэн 

    • Хүний нөөцийн ахлах менежер Б.Ариунтунгалаг

    • Хүний нөөцийн ахлах менежер Б.Алтанзул

    • Бичиг хэргийн ажилтан Э.Уянга

    • Салбар хариуцсан хүний нөөцийн менежер Б.Эрдэнэцэцэг, Ө.Энхтөгс, Г.Чанцал

    • Оффис менежер С.Хүрэлмаа (СБА), Б.Гэрэлээ

Дотоод аудитын хэлтэс

    • Дотоод аудитор Б.Ариунзаяа

Маркетингийн алба

    • Албаны дарга Б.Уранчимэг

    • Ахлах дизайнер Г.Баярхүү

    • Дизайнер Х.Батзориг, Г.Галбадрах

    • Олон нийттэй харилцах ажилтан Х.Уранзаяа

Төсөл 1-ийн хүрээнд үндсэн үйл ажиллагааны модулиуд нэвтэрсэн бол, Төсөл 2-ын хүрээнд Санхүүгийн үйл ажиллагааны модулиуд буюу Санхүү, Худалдан авалт, Агуулах, Төсөвийн модулиуд нэвтрүүлэхээр мастер өгөгдөл бэлтгэх, үндсэн шаардлага тодорхойлох ажлууд хийгдэж байна. 

Ажлын хэсэгт Санхүү бүртгэлийн алба, Логистикийн алба, Номадс Холдинг компанийн санхүүгийн хэлтэс болон төслийн нэвтрүүлэлтийн баг хамтран ажиллаж байна. 

Ажлын хэсэгт төслөө амжилттай нэвтрүүлэхийг хүсэе.

Систем нэвтрүүлэх төсөл нь зөвхөн ажлын хэсгийн гишүүдийн ажил биш компанийн үйл ажиллагааг сайжруулах цогц ажил юм. Иймд та бүхнийг систем нэвтрүүлэлтийн ажилд дэмжин, хамтран ажиллахыг хүсье.

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрсэн байх ёстой.

  • Долгорсүрэн.Гармаа дээр 2019.12.30 17:20:50

    АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭЭЭ :)