Номадсчуудын халуун сэтгэл Хавсай сайн үйлсийн аянаар үргэлжиллээ

Odoo зураг ба текст блок

Номадсын хамт олон бид 2019 оны анхны сайн үйлсийн аянаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “ HotelNine ” зочид буудалд  ажилладаг  Б.Мөнхгэрэлийн гэр бүлд халуун сэтгэлийн тусламжаа үзүүлэн эхлүүллээ.

Байгууллагынхаа хөгжилд үнэтэй байрь суурь эзэлж, нэгэн зүгт зүтгэж явсан Б.Мөнхгэрэлийн 10 сартай бяцхан хүү А.Отгонтулга тархины саажилттай гэсэн оноштойгоор Монголд эмчлүүлэх боломжгүй болж Хятад улсад хийгдэх хагалгаанд ихээхэн мөнгөн дүнгийн  шаардлага гараад байгаа юм. Ингээд бид 7 хоногийн турш хамт олноороо нэгдэж “Хавсай сайн үйлс”-ийн аянг эхлүүлэн компанийн хүн бүрийн сэтгэлээр 2.519.270 төгрөг цуглуулж А.Отгонтулга дүүдээ тусалж чадлаа.

Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх бидний энэ аянд хамт олноороо тусалж дэмжсэн Номадсчууддаа талархал илэрхийлье. 

Мэдээлэл бэлтгэсэн: Маркетингийн алба

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрсэн байх ёстой.