Номадсын менежментийн багийнхан 2019 онд ажиллах зорилго, зорилтоо хамтдаа гаргалаа

Номадсын эрч хүчтэй залуус жил бүрийн эхний улиралд алба хэлтсүүд, нэгж салбар тус бүрээрээ төсөл төлөвлөгөө, зорилго зорилтоо тодорхойлж компаний хэмжээнд танилцуулдаг арга хэмжээ бол “Мэргэжлийн алба , салбар, нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн” билээ. Энэ жилийн хувьд 2019 оны 02-р сарын 23-нд  Крокус эвент холлд компанийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд алба, нэгжийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 190 гаруй ажилтнуудтайгаар зохион байгуулагдлаа.

Жил бүр тодорхой хэмжээний компанид бүтцийн болоод үйл ажиллагааны өөрчлөлтүүд гарч байдаг тул 2019 ондоо алба хэлтсүүд болон нэгж салбаруудын танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөгөө цаашдын зорилгоо танилцуулсан юм.

Номадс Хоспиталити ХХК нь 2019 онд  7 алба 25 салбартайгаар үйл ажиллагаа явуулж албадууд салбаруудынхаа үйл ажиллагааг хэрхэн дэмжиж ажиллах, хамтран ажиллахад тулгардаг хүндрэл, бэрхшээлээ харилцан ярилцсан юм. Тиймдээ ч цаашдын ажлуудаа уялдаа холбоо сайтай, багаар ажиллахад анхаархаа ч ярилцан тохиролцоо.

Номадс Хоспиталити ХХК нь 2018 онд ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд хамт олноороо илүү сайжруулах, дэлхийн жишигт өрсөлдөх хэмжээний үйл ажиллагааг хамтдаа хэрэгжүүлэх дээрээ ч цаашдаа анхаарахаа мөн дурьдаж байлаа.

Номадсчууд бид дээрх зорилгын хүрээнд өнгөрсөн онд Нүүдэлчдийн соёлыг дэлхийд гэсэн эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү зөвлөгөөний үеэр компанийнхаа 5 үнэт зүйлээ дахин сануулсан юм.

“Мэргэжлийн алба , салбар, нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн 2019” арга хэмжээний онцлог хийгээд өв соёлоороо бахархаж , манлайлагч байх, багийн ажиллагаа, бүтээлч байх зэрэг чадварууд ямар чухал болохыг таниулж мэдрүүлсэн нь бахархууштай үйл явдал байлаа. Мөн Quiz онлайн асуулт хариултын тэмцээн зохион явуулж алба тус бүрийн боловсруулсан асуултанд форумд оролцогчид маань 30 секундын дотор асуулт бүрийн хариу илгээж хамгийн эхэнд асуултанд зөв хариулт илгээсэн хүмүүсийг шагнаж урамшуулсан нь илүү шинэлэг, сонирхолтой, хөгжөөнтэй тэмцээн болж өнгөрлөө. Уулзалт зөвлөгөөний төгсгөлд ирэх ондоо улам ихийг хийж бүтээх үйлсэд амжилт хүсэн Номадс холдин ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дэжид , Номадс Хоспиталити ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Гэрэлцэцэг нар  2019 оны бизнес төлөвлөгөө алба хэлтсүүдэд гардуулан өгснөөр арга хэмжээ өндөрлөсөн юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж идэвхтэй оролцсон салбар, албадуудын нийт ажилтнууддаа дахин талархал илэрхийлье. 

Мэдээлэл бэлтгэсэн: Маркетингийн алба

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрсэн байх ёстой.