Бид хэрхэн ажилладаг вэ?

Уулзалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө

Бид хэрхэн ажилладаг вэ? Сайн туршлага 2019 арга хэмжээ 09 сарын 27-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх явцад хэрхэн ажиллах талаарх мэдлэг, мэдээллийг олгох, таниулахад чиглэгдсэн бөгөөд дараах энтрепернёрүүд оролцлоо.

Крокус салбарын ерөнхий менежер Б.Энхжаргал, модерн номадс 2 рестораны ерөнхий менежер З.Солонго, маркетингийн албаны дарга Б.Уранчимэг, мэдээллийн технологийн албаны дарга С.Гантулга, Модерн номадс 4 рестораны ерөнхий тогооч Б.Долгорсүрэн гэсэн энтрепернёрүүд өөрсдийн ажиллах хэв маяг, ажлын арга барил, сайн туршлагаа хуваалцаж, хамтран ажиллагсдадаа үлгэр дуурайлал болох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мотивацижуулах зорилгоор зохион байгуулсан.

Тус арга хэмжээнд менежер, ерөнхий, ахлах тогооч, албаны дарга нарын 30 гаруй ажилтан оролцож энтрепернёрүүдийн ажиллах арга барилтай танилцан сонирхсон асуултаа тавьж мэдлэг хуваалцсан юм.

            Цаашид энэхүү арга хэмжээг ажилтны идэвх, санаачлагатай, үр бүтээлтэй ажиллах, тогтмол мэдлэг, чадварыг дэмжих зорилгоор тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсноо дуулгахад таатай байна.

            Бидэнд сайн туршлагаа хуваалцсан энтрепернёрүүддээ талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрсэн байх ёстой.