Компьютерийн бүтэц

Компьютер нь мэдээллийг оролтын төхөөрөмжөөр хүлээн авч, хадгалах төхөөрөмжид хадгалан, боловсруулалтын төхөөрөмжөөр боловсруулж, мэдээлэлтэй ажиллах болон гаргахдаа гаралтын төхөөрөмжийг аишгладаг бол, дамжуулахдаа

1. Input (оролтын төхөөрөмж) 
Оролтын төхөөрөмж нь системд оруулах янз бүрийн хэлбэртэй мэдээллийг хүлээн авч компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлдэг. Үүнд: keyboard, mouse, scanner зэрэг хамаарна. 

2. Processing (боловсруулалт хийх) 
Компьютерийн програм хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэдэг. Үүнд: CPU, RAM хамаарна. 

3. Storage (мэдээлэл хадгалах) 
Мэдээлэл хадгалах төхөөрөмж нь өгөгдөл, програм хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй. Үүнд: Hard, Flash, CD, DVD гэх мэт хадгалах төхөөрөмжүүд хамаарна. 

4. Output (гаралтын төхөөрөмж) 
Компьютерт боловсруулсан мэдээллийг хэрэглэгчид хүргэх үүрэгтэй. Гаралтын төхөөрөмжид: Дэлгэц, принтер, спикер зэрэг орно. 

5. Communications (xолболтын төхөөрөмж) 
Холболтын төхөөрөмжийг компьютер хооронд холбон мэдээлэл солилцоход ашигладаг. Үүнд: Сүлжээний утас, модем зэрэг хамаарна. 

Компьютер нь мэдээллийг оролтын төхөөрөмжийн тусламжтайгаар гаднаас оруулж тоон хэлбэрт шилжүүлэн санах ойгоор дамжин төв процессороор боловсруулагдан хадгалах төхөөрөмжинд хадгалагдах эсвэл гаралтын төхөөрөмж болох дэлгэцэнд харуулах, принтерээр хэвлэгдэх зэрэг үйлдэл гүйцэтгэгдэнэ. Эдгээр үйлдлийг удирдах төхөөрөмжөөр удирдана. 

Оролтын ба удирдлагын төхөөрөмжүүд Мэдээллийг компьютерт ямар нэг хэлбэрээр оруулах, хөрвүүлэх, удирдах үүргийг гүйцэтгэнэ. Гаднаас оруулж байгаа мэдээлэл нь янз бүрийн хэлбэртэй байх бөгөөд оролтын төхөөрөмжүүд нь эдгээрийг ямар нэг байдлаар хөрвүүлэн компьютер ойлгох түвшинд хүргэнэ. Keyboard-гар, Mouse-хулгана, Scanner-скайнер, Microphone-микрофон, Digital camera-дижитал камер зэрэг нь оролтын төхөөрөмжүүд болно.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрсэн байх ёстой.